Мэдээ мэдээлэл

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ХЭЛТЭС, АГЕНТЛАГУУД, СУМДЫН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2018 ОНЫ ТАЙЛАН

      Иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр, 70452222 нээлттэй утас, ажлын бус цагаар дуут шуудан, 70452222.mn цахим сайтаар хүлээн авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2018 онд 4412 санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн хүлээн авч 4138 буюу 95.6%-ийг шийдвэрлэн хариу өгсөн.     

Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 192 санал, хүсэлт, өргөдөл, гомдол, 59 өргөдлийг холбогдох сум, байгууллагад шилжүүлж, “Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв”-д 2018 онд манай аймгийн иргэдээс ирүүлсэн 9 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн үүрэг чиглэл өгч, шийдвэрлүүлсэн.

70452222 утсанд ирсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг эрэмбэлэхэд төрийн үйлчилгээ, боловсролын салбар, нийгмийн халамж, орчны эрүүл ахуй, хог хаягдал, тог цахилгаан, эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл, гомдлууд зонхилох хувийг эзэлж байгаа ба мэдээлэл авахыг хүссэн дуудлагад тухай бүрт лавлагаа, холбогдох мэдээллийг өгч ажилласан.

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөх ажлын хүрээнд 2018 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  1. Төрийн байгууллага, 19 сумдад иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын тайлан сар бүрээр хүлээн авч, нэгтгэн, дүн шинжилгээ хийж, утсаар болон цахимаар ирсэн санал хүсэлт өргөдөл гомдлыг 70452222.mn цахим өргөдөл, гомдлын системд бүртгэж, иргэд цахимаар шийдвэрлэлтыг хянах, хариу авах боломжийг бий болголоо.
  2. 2017, 2018 онд гэр хүссэн өргөдлөөс сонгон шалгаруулалт хийж, Увс аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос 2 иргэнд гэр олгож, 37 өргөдлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт судлан шийдвэрлүүлхээр шилжүүлсэн.
  3. 2018 онд аймгийн Засаг дарга болон АЗДТГ-т мөнгөн тусламж, дэмжлэг хүсч өргөдөл гаргасан 157 иргэдээс 79 иргэнд нийт /19.550.000/ төгрөгийн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлсэн.
  4. Санал, хүсэлт, өргөдөл, гомдлын тайлан мэдээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг орон нутгийн ТВ-үүдээр болон www.uvs.gov.mn, www.70452222.mn, www.intranet.gov.mn сайтын мэдээллийн буланд байршуулж, цахим хаяг болон мэдээллийн самбараар иргэдэд тогтмол мэдээлж байна.
  5. Иргэдээс төрийн үйлчилгээ авахтай холбоотой дуудлага 70452222 утсанд ихээр ирдэг тул эрэмбэлэн үзэж аймгийн нэгдсэн сайтад төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа мэдээллийн систем бий болгосон.

ХЗӨЧДТ ТББ -гийн санаачлагаар Мерси Кор ОУ-н байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр
CLOUDNETWORK LLC
програмыг хийж гүйцэтгэв.

2019.09.16 нд Завхан сумын Эрүүл мэндийн төвөөс эх амаржуулахаар Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Гэтэл хүлээх байранд хэвтүүлэх гадуур гаргасан. Гэтэл 2019.09.17-ны орой бие нь муудаж, хамраас нь цус гоожсон байдалтай түргэний машинаар эмнэлэгт очход, эмч нар нь би үзэхгүй чи үз гэх зэргээр нэлээд удаж байж үзээд зөвлөгөө өгөхгүй, төрөх болоогүй байна гээд шөнийн 10 цаг өнгөрч байхад хараа хяналтгүй, аймгийн төв сайн мэдэхгүй төрөх дөхчихсөн эхийг гаргаж явуулсан байх юм. Шөнө явж байгаад бүдэрч унасан гэсэн. Эх ийм байдалтай явж байгаад ямар нэгэн асуудал үүсвэл яах вэ? Энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Эрүүл мэндийн даргад утсаар энэ тухай хэлэх гэсэн боловч сумын ЭМТ-ийн эмч нар дугаарыг нь мэдэхгүй гэх юм. Сумын ЭМТ нь дээд газартайгаа ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байна.

П.Гантулга Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н Админ Утас : 70452222 2019 оны 09 сарын 19Бүртгэсэн :


© 2013-2019 “Увс 70452222 ТӨВ”