Мэдээ мэдээлэл

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ХЭЛТЭС, АГЕНТЛАГУУД, СУМДЫН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2018 ОНЫ ТАЙЛАН

      Иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр, 70452222 нээлттэй утас, ажлын бус цагаар дуут шуудан, 70452222.mn цахим сайтаар хүлээн авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2018 онд 4412 санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн хүлээн авч 4138 буюу 95.6%-ийг шийдвэрлэн хариу өгсөн.     

Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 192 санал, хүсэлт, өргөдөл, гомдол, 59 өргөдлийг холбогдох сум, байгууллагад шилжүүлж, “Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв”-д 2018 онд манай аймгийн иргэдээс ирүүлсэн 9 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн үүрэг чиглэл өгч, шийдвэрлүүлсэн.

70452222 утсанд ирсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг эрэмбэлэхэд төрийн үйлчилгээ, боловсролын салбар, нийгмийн халамж, орчны эрүүл ахуй, хог хаягдал, тог цахилгаан, эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл, гомдлууд зонхилох хувийг эзэлж байгаа ба мэдээлэл авахыг хүссэн дуудлагад тухай бүрт лавлагаа, холбогдох мэдээллийг өгч ажилласан.

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөх ажлын хүрээнд 2018 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  1. Төрийн байгууллага, 19 сумдад иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын тайлан сар бүрээр хүлээн авч, нэгтгэн, дүн шинжилгээ хийж, утсаар болон цахимаар ирсэн санал хүсэлт өргөдөл гомдлыг 70452222.mn цахим өргөдөл, гомдлын системд бүртгэж, иргэд цахимаар шийдвэрлэлтыг хянах, хариу авах боломжийг бий болголоо.
  2. 2017, 2018 онд гэр хүссэн өргөдлөөс сонгон шалгаруулалт хийж, Увс аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос 2 иргэнд гэр олгож, 37 өргөдлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт судлан шийдвэрлүүлхээр шилжүүлсэн.
  3. 2018 онд аймгийн Засаг дарга болон АЗДТГ-т мөнгөн тусламж, дэмжлэг хүсч өргөдөл гаргасан 157 иргэдээс 79 иргэнд нийт /19.550.000/ төгрөгийн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлсэн.
  4. Санал, хүсэлт, өргөдөл, гомдлын тайлан мэдээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг орон нутгийн ТВ-үүдээр болон www.uvs.gov.mn, www.70452222.mn, www.intranet.gov.mn сайтын мэдээллийн буланд байршуулж, цахим хаяг болон мэдээллийн самбараар иргэдэд тогтмол мэдээлж байна.
  5. Иргэдээс төрийн үйлчилгээ авахтай холбоотой дуудлага 70452222 утсанд ихээр ирдэг тул эрэмбэлэн үзэж аймгийн нэгдсэн сайтад төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа мэдээллийн систем бий болгосон.

ХЗӨЧДТ ТББ -гийн санаачлагаар Мерси Кор ОУ-н байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр
CLOUDNETWORK LLC
програмыг хийж гүйцэтгэв.

Өнгөрсөн долоо хоногт ЕБ 2 дугаар цогцолбор сургуулийн 6 настай хүүхдийг багш нь зодсон гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байсан боловч сураг чимээгүй болчлоо. Миний сонссон дам яриагаар тухайн хүүхдийг ангийн багш нь номоор цохисон, удаа дараа ийм үйлдэл гаргасан, тухайн байгууллагын удирдлагууд уг асуудлыг байгууллагын нэр хүндтэй холбоотой гээд дарж өнгөрсөн байх гэсэн яриа олон нийтийн дунд байна. Иймд үнэхээр бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан эсэхийг шалгаж хариу өгнө үү. Хүсэлт гаргасан миний бие нь иргэнийхээ үүргийг ухамсарлаж мэдээлэл өгсөн тул хувийн мэдээллийг нууцална уу.

П.Гантулга Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н Админ Утас : 70452222 2018 оны 02 сарын 13Бүртгэсэн :

П.Гантулга Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н Админ Утас : 70452222 2018 оны 03 сарын 19Хариу : Тухайн сургуулийн багшид сахилгын арга хэмжээ авсан.

П.Гантулга Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н Админ Утас : 70452222 2018 оны 03 сарын 19-

П.Гантулга Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н Админ Утас : 70452222 2018 оны 03 сарын 19Хариу : Удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаагүй гэдэг хариуг тухайн сургуулийн захиргаанаас мэдэгдсэн.


© 2013-2019 “Увс 70452222 ТӨВ”