Мэдээ мэдээлэл

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ХЭЛТЭС, АГЕНТЛАГУУД, СУМДЫН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2018 ОНЫ ТАЙЛАН

      Иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр, 70452222 нээлттэй утас, ажлын бус цагаар дуут шуудан, 70452222.mn цахим сайтаар хүлээн авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2018 онд 4412 санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн хүлээн авч 4138 буюу 95.6%-ийг шийдвэрлэн хариу өгсөн.     

Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 192 санал, хүсэлт, өргөдөл, гомдол, 59 өргөдлийг холбогдох сум, байгууллагад шилжүүлж, “Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв”-д 2018 онд манай аймгийн иргэдээс ирүүлсэн 9 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн үүрэг чиглэл өгч, шийдвэрлүүлсэн.

70452222 утсанд ирсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг эрэмбэлэхэд төрийн үйлчилгээ, боловсролын салбар, нийгмийн халамж, орчны эрүүл ахуй, хог хаягдал, тог цахилгаан, эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл, гомдлууд зонхилох хувийг эзэлж байгаа ба мэдээлэл авахыг хүссэн дуудлагад тухай бүрт лавлагаа, холбогдох мэдээллийг өгч ажилласан.

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөх ажлын хүрээнд 2018 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  1. Төрийн байгууллага, 19 сумдад иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын тайлан сар бүрээр хүлээн авч, нэгтгэн, дүн шинжилгээ хийж, утсаар болон цахимаар ирсэн санал хүсэлт өргөдөл гомдлыг 70452222.mn цахим өргөдөл, гомдлын системд бүртгэж, иргэд цахимаар шийдвэрлэлтыг хянах, хариу авах боломжийг бий болголоо.
  2. 2017, 2018 онд гэр хүссэн өргөдлөөс сонгон шалгаруулалт хийж, Увс аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос 2 иргэнд гэр олгож, 37 өргөдлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт судлан шийдвэрлүүлхээр шилжүүлсэн.
  3. 2018 онд аймгийн Засаг дарга болон АЗДТГ-т мөнгөн тусламж, дэмжлэг хүсч өргөдөл гаргасан 157 иргэдээс 79 иргэнд нийт /19.550.000/ төгрөгийн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлсэн.
  4. Санал, хүсэлт, өргөдөл, гомдлын тайлан мэдээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг орон нутгийн ТВ-үүдээр болон www.uvs.gov.mn, www.70452222.mn, www.intranet.gov.mn сайтын мэдээллийн буланд байршуулж, цахим хаяг болон мэдээллийн самбараар иргэдэд тогтмол мэдээлж байна.
  5. Иргэдээс төрийн үйлчилгээ авахтай холбоотой дуудлага 70452222 утсанд ихээр ирдэг тул эрэмбэлэн үзэж аймгийн нэгдсэн сайтад төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа мэдээллийн систем бий болгосон.

ХЗӨЧДТ ТББ -гийн санаачлагаар Мерси Кор ОУ-н байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр
CLOUDNETWORK LLC
програмыг хийж гүйцэтгэв.
 
Хаалттай2019 оны 03 сарын 20 Утсаар Гомдол
1903200001 Залуус өргөө-2 байр 10 тоотод халуун ус ирэхгүй, хүйтэн ирж байна. 2-р сараас хойш халуун ус ирэхгүй. Удаа дараа дуудлага өгсөн боловч паарнаас хий авсан өөрчлөлт гарахгүй байна. Иймд хэрэглээний халуун усны асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2019 оны 02 сарын 12 Утсаар Гомдол
1902120001 2019 оны 01 дүгээр сарын 26 нд манай хүүхдийн нүд өвдөж сумынхаа хүүхдийн эмчид үзүүлэх гэж очиход тос авч түрх гэж хэлээд цаашаа явчихсан. Дахин 28 нд очиход үзээд би сайн мэдэхгүй байна гээд дусаах эм бичиж өгсөн. Гэтэл тухай эм нь манай суманд байхгүй байсан тул 29 нд аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд салст нь гэмтсэн байна гээд 3 хоног гадуур эмчилгээ хийлгэсэн. Энэ олон хоногийн хугацаа алдаж ихээр уйлснаас болж хүүхдийн маань ивэрхий томорч мэс засалд орсон. Тухайн үед нь зөв оношилж эмчилсэн бол ивэрхий оёулах хэмжээнд хүрэхгүй байсан юм. Манай сумын хүүхдийн эмч мэргэжлийн бус уламжлалтын эмч байдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2019 оны 01 сарын 21 Утсаар Гомдол
1901210001 Би 6 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байгаа юм. Машины 1/4 нүүрс 170000 төгрөгөөр авсан. Гэтэл хар шороо, чулуу буулгаж орхиод явчихсан байх юм. Би одоо энийг яах вэ?, Хаана хандах вэ?, Жолоочид нь хэлхэд би тэгээд яах юм вэ? Сурмаажав ийм нүүрс ачиж байна гэх юм. Энэ асуудлыг шийдэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 12 сарын 14 Утсаар Гомдол
1812140001 Өмнөговь сумын нэгдсэн халаалт сайн болохгүй байна. Сургуульд явсан хүүхэд хөл даарч сууж болохгүй, эмнэлэгт шинээр төрсөн эх тень тавьж хэд хонож байна. Бусад өвчтөн нь мөн адил хүйтэн байранд эмчлүүлэх нөхцөл маш муу байна. Өнгөрсөн жил бас энэ тухай холбогдох байгууллагад санал тавьсан боловч арга хэмжээ аваагүй. Энэ жил бас халаалт хангалтгүй байна. Шийдвэрлэж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 09 сарын 03 Утсаар Гомдол
1809030001 Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн 29 ажилтны цалин өнөөдрийг хүртэл ороогүй байна. Манайх цалингийн цэсийг 08-р сарын 27 нд өгсөн. Тодруулж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 08 сарын 27 Утсаар Гомдол
1808270002 Давст сум 6, 7, 8 сард хүнсний толан өгөөгүй. Тодруулж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 08 сарын 27 Утсаар Гомдол
1808270001 Нэгдсэн эмнэлэгт сумаас ирсэн хүүхэд үзүүлэх гэж очсон боловч үзэх эмч байхгүй байна. Эмнэлэгийн ажилчдаас нь асуухад мэдэж байгаа хүн алга. Яаралтайгаар орход манай эмч орой гарна гэсэн хариу өгсөн. Энэ эмнэлэгт ажил хийж байгаа эмч байхгүй байна. Яаралтай шийдвэрлэж хариу өгнө ү
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 08 сарын 22 Утсаар Гомдол
1808220002 Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст жирэмсний тэтгэмжээ авах гэж бичиг баримтаа 7 сард бүрдүүлж өгсөн. Өнөөдрийг хүртэл шивэлт хийхгүй байна. Сумаас энэ ажлаар 3 удаа орж ирсэн. Харин одоо амарчихсан байна гэх юм. Төрийн үйлчилгээнд хүнд суртал бий болгож байна. Судалж арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 08 сарын 22 Утсаар Гомдол
1808220001 Баруунтуруун сумын Онцгой байдлын ангийн албан хаагчид өдөр, шөнөгүй архидаж хоорондоо маргалдан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, иргэдийн эд хөрөнгө, хаалга, цонхийг хага цохиж хохирол учруулаад байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 08 сарын 09 Утсаар Гомдол
1808090001 2017 оны 12-р сараас 2018 оны 07-р сар хүртэлх хүүхдийн тэтгэмжийн мөнгө авч чадахгүй байна. Шийвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 06 сарын 25 Утсаар Гомдол
1806250001 Улаангом сумын 8-р багийн эмч Алтанхүү ажилдаа ирэхгүй байна. Хаана сууж байгаа нь тодорхойгүй байна. Би дүүгээ үзүүлэх гэж 2 өдөр хайж явлаа. Иргэд энэ эмчийг ажлаа байнга тасалдаг гэх юм. Судалж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 06 сарын 21 Утсаар Гомдол
1806210001 5 дугаар сургууль буюу хуучнаар Чандмань эрдэм сургууль ажилчдынхаа цалин байнга сарын 29,30 эсвэл сарын эхний долоо хоногт өгдөг. Өнөөдөр Бусад сургуулиуд багш нарынхаа урамшуулал, амралтын мөнгө өгчөөд байхад энэ сургууль өгөөгүй байна. Судалж шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 06 сарын 18 Утсаар Гомдол
1806180002 Бөхмөрөн суманд 5,6-р сард хөргөлттэй эм олгогдсонгүй. Маш олон хүн эм хөндөлттэй авах хүсэлттэй байгаа боловч эмийн санч тодорхой хариулт хэлэхгүй байх юм. Тодруулж бидэнд хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 06 сарын 04 Утсаар Гомдол
1806040001 Увс аймгийн Өмнөговь сумын иргэн нь өрөөсөн нүд хараагүй, цус харавсан байдалтай өндөр насны тэтгэвэрт байдаг, малын тоо хүрдэггүй ядарсан 2 хөгшин амьдардаг. Гэтэл Хүнсний талонд хамруулахгүй байгаа нь ямар учиртай вэ? Шалгаж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 04 сарын 11 Утсаар Гомдол
1804110001 ХХҮГ-аас зарлагдсан ажлын байрыг дэмжих төсөлд Тэс сумын иргэн Чиндалай төсөл бичиж өгсөн боловч сумын байцаагч хүлээж аваагүй. Уг төслийг хүлээж аваагүйн шалтгаан ах Чин-Очир сум хөгжүүлэх сангаас зээл авч үйл ажиллагаа явуулж байгаад төлж чадалгүй 4 жилийн өмнө нас барсан учир төсөл хөтөлбөрт хамруулах боломжгүй гэсэн. Чиндалай нь уг зээлд ямар нэгэн байдлаар холбогдолгүй тул энэхүү асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 04 сарын 05 Утсаар Гомдол
1804050001 Улаангом сумын 5-р багт буюу 4-н замд залгаа 6 дэлгүүр, замын доод талд 2 дэлгүүр гэх мэт маш олон дэлгүүр архи, согтууруулах ундаа зарж байна. Энэ байдлаас үүдэн маш их архидалт бий болсон. Сүүлийн үед сургуулийн хүүхэд, залуучууд арийн бор толгойд ихээр ирж архидаж байна. Энэ асуудлыг судлаж хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 13 Утсаар Мэдээлэл авахыг хүссэн
1802130001 Өнгөрсөн долоо хоногт ЕБ 2 дугаар цогцолбор сургуулийн 6 настай хүүхдийг багш нь зодсон гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байсан боловч сураг чимээгүй болчлоо. Миний сонссон дам яриагаар тухайн хүүхдийг ангийн багш нь номоор цохисон, удаа дараа ийм үйлдэл гаргасан, тухайн байгууллагын удирдлагууд уг асуудлыг байгууллагын нэр хүндтэй холбоотой гээд дарж өнгөрсөн байх гэсэн яриа олон нийтийн дунд байна. Иймд үнэхээр бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан эсэхийг шалгаж хариу өгнө үү. Хүсэлт гаргасан миний бие нь иргэнийхээ үүргийг ухамсарлаж мэдээлэл өгсөн тул хувийн мэдээллийг нууцална уу.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 09 Утсаар Гомдол
1802090001 Өмнөговь сумын Нийгмийн даатгалын байцаагч 11 жил нэмж оруулах байсныг 10 жилээр оруулсан байсныг тодруулахад өргөдөл бичих байх гээд ойлгомжгүй зүйл яриад явуулсан. Дараа ирэхэд бүртгэх хугацаа дууссан гэх юм. Энэ байцаагчийн хариуцлагагүй байдлаас үүдэн миний тэтгэврийн нас хүрэлцэхгүй хойшлогдсон. Нэмэлт мэдээллийг 96708814 холбогдон ач шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 05 Утсаар Гомдол
1802050002 Боловсролын байгууллагуудын ойролцоо худалдаа, үйлчилгээ явуулдаг дэлгүүрүүдэд ханиад томуу ихтэй өвлийн хүйтэн улиралд зайрмаг зарахыг хоригломоор байна. Манай хүүхэд Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд явдаг. Сургуулиасаа ирэх замдаа зайрмаг авч идсэн гээд даарчихсан ирсэн. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2018 оны 02 сарын 05 Утсаар Гомдол
1802050001 Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 08-р сарын 28 өдөр өргөдөл гаргасан. Уг өргөдлийн хариуг авахаар 5-н сарын дараа буюу 2018 оны 02-р сарын 29 ны өдөр өөрийн биеэр очиж авахад шийдвэрлээгүй байх юм. Шат шатандаа хяналт тавиагүй, санал хүсэлт өргөдөл гомдлын тухай хуулийн 4 заалтыг зөрчиж хүндрэл учруулсан тул арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...

© 2013-2019 “Увс 70452222 ТӨВ”